Хог хаягдлыг мөнгө болгоно | News.MN

Хог хаягдлыг мөнгө болгоно

Хуучирсан мэдээ: 2011.01.09-нд нийтлэгдсэн

Хог хаягдлыг мөнгө болгоно

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Японы Жайка байгууллагатай хамтран “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах мастер төлөвлөгөө”-г хэрэгжүүлж буй ажээ. Эхний ээлжинд Нарангийн хогийн цэгийг шинээр бий болгож, дүүргүүдийн ТҮК-ийн хогны машины парк шинэчлэлтийг хийжээ.

Төслийн хүрээнд  анхан шатны эх үүсвэр дээр хогийг ангилан ялгах, дахин боловсруулах туршилтйн төслийг Сүхбаатар дүүргийн 5,7 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 1,7 дугаар хороонд өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн ялгарч буй нийт хогны ердөө 3,2-6,4 хувийг л ашигладаг нь мудалгаанаас харагджээ. Хогийг мөнгө болгон  ашиглаж буй хүмүүс нь орцны жижүүрүүд болон шуудай үүрэн хог түүгчид аж. Гэтэл хог хаягдал дотор тав гурван төгрөг болгох, хоёрдогч түүхий эдээр ашиглах зүйл асар их байгааг төслийн ажилтнууд хэлж байна. Улаанбаатарынхны хаяж буй хогийн 11 хувь нь шил, 19 хувь нь хуванцар, 17 хувь нь цаас байдаг байна. Харин хамгийн их буюу 34 хувийг хүнсний хаягдал эзэлдэг аж. Мөн дөрвөн хувийг даавуу, гурван хувийг төмөр, таван хувийг чулуу, нэг хувийг савхи резин, үлдсэн гурюан хувь нь аюултай хог хаягдлаас бүрддэгийг тогтоожээ. Иймд ашиглаж болохуйц хогийг анхан шат буюу айл өрхүүд ангилан ялгаж заншуулах үүднээс дээрх төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Нийслэлийнхний хаяж буй хогийн хэмжээ жилээс жилд нэмэгдэхийн хэрээр ашиглаж болох хаягдлын хэмжээ ч өсч буй юм. Тиймээс зөвхөн төсөл хэрэгжиж буй цөөн хэдхэн хороонд төдийгүй нийт нийслэлчүүд хогоо хаяхдаа ангилан ялгаж байхыг төслийн багийнхан санал болголоо.

Д.Цээнэ  

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж