Ц.Чимэдцэрэн Хөвсгөлд амарсан гэв үү?

Хуучирсан мэдээ: 2011.01.09-нд нийтлэгдсэн

Ц.Чимэдцэрэн Хөвсгөлд амарсан гэв үү?

Хадгаламж банкны ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа улсад 14 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр 13 жилийн хорих ял сонссон Ц.Чимэдцэрэн Хөвсгөл аймагт нэгэн жуулчны баазад амарсан тухай эх сурвалж мэдээлэв. Уг нь Зүүнхараа дахь чанга дэглэмтэй хорих ангид тэрбээр  ял эдэлж буй. Тухайн үед түүнтэй хамт  хэд хэдэн ялтан хамт явсан сурагтай. Өнгөрсөн жил түүнийг  Зүүнхараа дахь  хорих ангийн удирдлага нь сайн хүмүүжигч хэмээн  дэглэм бууруулах тухай хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт  тавьсан. Гэвч шүүх түүнийг улсад учруулсан хохирлоо барагдуулаагүй тул  дэглэм бууруулахгүй гэж үзсэн төдийгүй энэхүү хүсэлтийг гаргасан хорих ангийн даргыг ажлаас нь огцруулсан байдаг.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж