
Ажлын хэсгийн хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн З.Алтай, Э.Бат-Үүл, Су.Батболд, Ж.Батсуурь, Р.Гончигдорж нарын гишүүд багтан дээрх хуулийг Үндсэн хуулиар хамгаалагдсан мэдээлэл олж авах эрх, ялгаварлан гадуурхагдахгүй байх зэрэг эрхийг зөрчихгүй байх хуулийн төслийг боловсруулахаар болсон юм. Тэдний боловсруулж буй хуулийн төсөлд Байнгын хорооны хуралдаанд сэтгүүлчдийг нэвтрэхийг зөвшөөрсөн, хуралдааны үйл ажиллагааг сурвалжлах эрхтэй байдлаар тусгажээ. Гэхдээ хуралдааны танхимд камер нэвтрүүлж бичлэг хийлгэхийг хориглох нь зүйтэй гэж Ажлын хэсгийнхэн үзсэн бололтой байна.
Б.Манд