“Сонирхлын зөрчил Монголд” уралдааны дүн гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.09-нд нийтлэгдсэн

“Сонирхлын зөрчил Монголд” уралдааны дүн гарлаа

Авлигын эсрэг УИХ-ын гишүүдийн бүлгээс Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан сэтгүүлчдийн дунд "Сонирхлын зөрчил Монгол Улсад" сэдвийн хүрээнд олон нийтийг  соён гэгээрүүлэх зорилготой, сонирхлын зөрчлийн талаар бодит баримтад тулгуурлаж, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн өнгө аяс, чиглэлээр бичигдсэн нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарласан билээ.

Баасан гаригт уг уралдааны  дүн гарч,  УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин  шалгарсан уран бүтээлчдэд шагналыг гардууллаа. Уралдаанд Ардчилал сонины сэтгүүлч Б.Алтанцэцэгийн ‘’Сонирхлын зөрчлийг дарах дархлаа’’ нийтлэл, дэд байрт News агентлаг, Ардын эрх сонины сэтгүүлч Ц.Булганзаяагийн ‘’Сонирхлын зөрчлийн сонирхолтой загварууд’’ нийтлэл тус тус шалгарлаа. Мөн News агентлаг, Ардын эрх сонины сэтгүүлч Б.Энхмандахын ‘’Ашиг сонирхлын зөрчил’’, Guren.mn  сайтын сэтгүүлч С.Бүдрагчаагийн ‘’Авлигын хэрэгт том багын ялгаа байдаггүй’’, судлаач М.Чимэддоржийн ‘’Бидний амьдрал дахь сонирхлын зөрчил’’ нийтлэл тус тус тусгай байрт шалгарсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж