Монгол улсаас хагас шигшээд шалгарав

Хуучирсан мэдээ: 2011.01.09-нд нийтлэгдсэн

Монгол улсаас хагас шигшээд шалгарав

“АНУ-ын Калифорни муж, Вашингтон, Редвүүд хотод 2010 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн Омидарийн сүлжээ болон Ашока өөрчлөн шинэчлэгчдийн холбооноос хагас финалын шалгаруулалт зарлаж байна. Энэ удаа есөн улсаас шалгарсан 19 оролцогч байна. Оролцогч бүр ядуу зүдүү нутгийн иргэдийн хамтлаг, нийгэмлэгийн амьдралын орчинг сайжруулж, өөрчлөхөд хүчин чармайлт гаргасан байна.

Уг уралдаанд Монгол орон дахь байгалийн нөөцийн хамтын менежмент, Байгаль орчин ба хөгжлийн “ЖАСЫЛ” холбоо шалгаран оролцож байгаа юм. Шинэлэг байдлыг дэмжих энэ оны уралдаанд нийт 49 орны 219 оролцогч байгууллага  оролцсон бөгөөд эдгээрээс хагас шигшээд шалгарсан 19 бүтээл нь газар, байгалийн өмчийн  өмчлөл, эзэмшлийн харилцааг шинэчлэн сайжруулж, нутгийн иргэдэд ойртуулах, газар нутагтай болгох арга зам нэвтрүүлэхийн зэрэгцээ хувийн болон нийтийн эзэмшлийн өмч хөрөнгийг хуулийн дагуу албан ёсны болгох тал дээр түлхүү анхаарч, тэдгээрийн ашиг тусыг хүмүүст ойлгуулахад чиглэсэн байв.  

АШОКА-ийн ерөнхийлөгч Diana Wells хэлэхдээ “Шинэлэг байдлыг дэмжих энэ уралдаан цаашид бүх дэлхийг хамрах бөгөөд эдийн засгийн болон нийгмийн тал дээр шинэлэг байдлыг түлхэцтэй хэрэгжүүлэх боломжтой” хэмээсэн. Өнөөдрөөс эхлэн 2011 оны энэ сарын 12 хүртэл хагас шигшээд шалгарагчдад санал авна. Шүүгчээр Hernando de Soto (Эдийн засагч, Ардчилал, эрх чөлөө хүрээлэнгийн ерөнхийлөгч), Tim Hanstad (Хөдөөгийн хөгжлийн төвийн захирал), Elinor Ostrom (улс төр судлаач, 2009 оны Дэлхийн эдийн засгийн ухааны Нобелийн шагналт), Др Amrita Patel (Энэтхэгийн үндэсний цагаан идээг хөгжүүлэх салбарын дарга, Экологийн аюулгүй байдлын нийгэмлэгийн дарга), Mathew Bishop (АНУ-ын бизнесийн редактор, Нью-Йоркийн эдийн засагчдын товчооны дарга), Matt Bannick (Oмидар сүлжээ) тэмцээний шүүгчдийг даргална. 2011 оны хоёрдугаар сарын 23-нд гурван ялагч тодорно. Ялагч тус бүр 50 000 ам.долларын  шагналыг  цаашдын үйл ажиллагаагаа явуулахад ашиглах зорилгоор хүртэх аж.

Б.Манд
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж