Нэг, хоёрдугаар ангийнхан 21 хоног амарна

Хуучирсан мэдээ: 2011.01.09-нд нийтлэгдсэн

Нэг, хоёрдугаар ангийнхан 21 хоног амарна

Ирэх долоо хоногоос сурагчдын амралт эхэлнэ. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийн хоёрдугаар улирлын дүн гарч, сургуулиуд амарна гэсэн үг. Ингэхдээ нэг, хоёрдугаар ангийн сурагчдын хувьд нэгдүгээр сарын 13-наас эхлэн 21 хоног амрах бол дунд, ахлах ангийнхан нэгдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн амрах ажээ. Сурагчдын амралт цагаан сарыг дуустал буюу хоёрдугаар сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ. Хүйтэн сэрүүний улиралд хүүхдийн амралтыг зөв өнгөрүүлэх, цагийг үр бүтээлтэй ашиглахад анхаарахыг боловсрол, соёл шинжлэх ухааны байгууллагууд илүүтэй анхаарахыг үүрэг болгоод байгаа юм байна. Эс тэгвээс ханиад томуунаас эхлээд амьсгалын болон бусад замын халдварт өвчинд хүүхдүүд олноороо нэрвэгдэж болзошгүй гэдгийг эцэг, эхчүүдэд сануулж байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж