Гари Мэйсон авто ослоор таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.08-нд нийтлэгдсэн

Гари Мэйсон авто ослоор таалал төгсчээ

Британийн хүнд жингийн дэлхийн аварга Гари Мейсон Лондонгийн хойд дүүрэгт дугуйтай явж байгаад авто осолд орж, амь насаа алджээ. 1962 оны арванхоёрдугаар сарын 15-нд Ямайкт төрсөн Гари Мейсон 1984-1994 оны хооронд 10 жилийн турш мэргэжлийн боксын спортоор хичээллэж, 1989 онд Британийн хүнд жингийн дэлхийн аварга болсон байна. Тэрбээр мэргэжлийн боксчны хувиар нийт 38 тулаан хийж, 37 ялалт байгуулахдаа 34 удаад нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авсан бөгөөд ганцхан удаа ялагдал хүлээсэн нь Британийн домогт тулаанч Леннокс Льюис юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж