
Дэлхийн хамгийн хурдан энэтхэг эр гэгдэх болсон Нараин Картикеян 2005 онд тухайн үед байсан “Jordan” багаас “Формула нэг”-ийн гараагаа эхлүүлж, удаахь хоёр жил нь “Williams” багийн туршилтын нисгэгч нь байсан юм. Түүнээс хойш Картикеян Энэтхэг улсыг төлөөлөн Мотоспортын дэлхийн цомын цувралд оролцож, Ле Маны 24 цагийн уралдаанд хурд сорьж, долдугаар байрт шалгарч байлаа.
Өнгөрсөн улирлаас эхлэн “Формула нэг”-т бүртгэлтэй болсон “Hispania” багийн хоёр нисгэгч өнгөрсөн улиралд 11, 12 дугаар байрт шалгарсан юм. Харин энэ улиралд бүрэлдэхүүнээ бүрмөсөн өөрчлөхөөр шийдсэн тус багийг төлөөлж, Картикеяны хамт хурдны зам дээр гарах нисгэгчийг одоохондоо зарлаагүй байна.