Дэвид Хэй зодог тайлахаар шийджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.08-нд нийтлэгдсэн

Дэвид Хэй зодог тайлахаар шийджээ

WBA холбооны хүнд жингийн дэлхийн аварга, Британийн боксер Дэвид Хэй ирэх аравдугаар сард зодог тайлахаар шийдсэн тухайгаа зарлалаа. Гэхдээ тэрбээр мэргэжлийн боксын рингээ орхихоос өмнө дэлхийн аваргын төлөө Владимир Кличкотой тулалдаж, фанатуудынхаа хүлээлтийг биелүүлнэ гэдгээ илэрхийлсэн байна. IBF, IBO болон WBO холбооны дэлхийн аварга цолын эзэн Владимир болон түүний төрсөн ах, WBC-гийн хүнд жингийн дэлхийн аварга Виталий Кличко нарын хэн нэгтэй нь Дэвид Хэй тулалдах тухай яриа хэдийнэ батлагдаж, бие биесээ ээлж дараалан тулаанд дуудсан тэдний хооронд үгэн дайн үүсээд байгаа билээ.

Дэвид Хэй энэ оны эхээр Владимир Кличкотой тулалдах талаар яригдаж байсан ч Кличко дөрөвдүгээр сарын 30-нд Британийн тулаанч Дерек Чизоратай тулалдахаар болсон байна. Уг нь Чизора, Кличко нарын тулаан өнгөрсөн арванхоёрдугаар сард болох байсан ч Кличко тухайн үед гэдсэндээ гэмтэл авснаар тулааныг хойшлуулсан юм. Ингэснээр Хэй болон Кличко нарын тулааныг долдугаар сарын 2-нд Германд хийх нь хамгийн боломжтой гэж хоёр тал үзэж байгаа ажээ. Харин үүнээс хойшилбол Хэй зодог тайлчихаж магадгүй гэнэ. Тэрбээр аравдугаар сарын дундуур 31 нас хүрмэгцээ мэргэжлийн боксын рингээ орхих бодолтой байгаа аж.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж