Монгол Улсын Ерөнхийлөгч орон нутагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2010.02.27-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч орон нутагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баруун аймгуудад ажиллахаар өнөөдөр явлаа. Тэрээр Баянхонгор, Говь Алтай, Ховд, Увс, Хөвсгөл, Завхан , Орхон аймгуудад ажиллаж, хаваржилтын байдалтай танилцан, орон нутгийн ард иргэдтэй уулзалт хийх юм. Ялангуяа өвөлжилт хүндэрсэн Говь-Алтай, Завхан зэрэг аймгуудын зарим нутгийн малчдын ахуй байдалтай газар дээр нь танилцахаар Ерөнхийлөгч онцолжээ.

Тэрбээр гуравдугаар сарын 4-нийг хүртэлх долоо хоногийн хугацаанд долоон аймагт ажиллах бөгөөд Ерөнхийлөгчийг дагалдан, зөвлөх Л.Эрхэмбаяр, Сангийн дэд сайд Т.Очирхүү, ХХААХҮ-ийн дэд сайд Х. Золжаргал нар ажиллаж байна.



Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж