Золгүй байдлаар таван хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2011.01.08-нд нийтлэгдсэн

Золгүй байдлаар таван хүн нас баржээ

Цагдаагийн  ерөнхийн газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвд өчигдөр оройн 20.00 цагаас  өнөөдрийн 16.20 цагийн байдлаар гэмт  хэрэг, зөрчлийн 408 мэдээлэл иргэдээс ирүүлжээ. Үүнээс 126 иргэн эрүүлжүүлэх байранд хоног төөрүүлсэн бол,  золгүй байдлаар амь насаа алдсан тав, танхайн хоёр, хүчингийн хоёр гэх мэт хэргүүд гарчээ.   Тухайлбал урьд шөнө 03.00 цагийн үед  машинтай хүмүүс нэгэн халамцуу эмэгтэйг хүчээр машиндаа суулган Зурагтын эцэст аваачин хүчирхийлэн, ээмэг, цүнх зэргийг нь дээрэмджээ. Хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж