Хэрэг шийдэх хугацааг 30 хоногоор сунгажээ

Хуучирсан мэдээ: 2011.01.08-нд нийтлэгдсэн

Хэрэг шийдэх хугацааг 30 хоногоор сунгажээ

Монголын гол нууруудын хөдөлгөөнөөс өнгөрсөн оны аравдугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Засгийн газрыг шүүхэд өгсөн юм. Учир нь тус хөдөлгөөнийхөн Онги, Завхан, Туул, Хангилцаг, Хүдэр, Улз, Ерөө, Гацууртын голуудын сав газарт учирсан байгаль экологийн хохиролд Засгийн газрыг буруутай хэмээн үзэн Сүхбаатар дүүргийн шүүүхэд иргэний хэрэг үүсгэсэн. Тэд  тус дүүргийн шүүхэд өгсөн өргөдөлдөө дээрх нэр бүхий голуудын сав газарт учирсан байгаль орчны хохирлын үнэлгээг хоёр сарын дотор тооцож олон нийтэд зарлахыг шаардсан аж. Мөн байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг шаардсан байна. Шүүх уг хэргийг хуульд заасан хугацаа буй 60 хоногийн дотор шийдэх учиртай ч нэхэмжлэгч тал буюу Монголын голХэрэг шийдэх хугацааг 30 хоногоор сунгажээ нууруудын хөдөлгөөөөс ирүүлсэн нотлох баримт хангалтгүй байна гэж үзжээ. Тиймээс уг хэргийг шийдэх хугацааг 30 хоногоор сунгасан байна.

П.Дэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж