Dell брэндийг нэг дороос

Хуучирсан мэдээ: 2011.01.08-нд нийтлэгдсэн

Dell брэндийг нэг дороос

Dell брэндийн бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэг дороос сонгох боломжтой боллоо.

Dell корпорацийн албан ёсны төлөөлөгч Саммит компаний Дэд Захирал ноён Д.Ганзориг болон Dell корпорацийн Зүүн өмнөд азийн бүсийн ерөнхий менежер ноён Ali Jaleel-тэй хийсэн ярилцлагаас та бүхэндээ хүргэе.

Сур – Танай компани хэзээнээс эхлэн Dell-ийн албан ёсны төлөөлөгч болсон бэ? Компаний тухай болон хамтын ажиллагааны тухайгаа товч танилцуулахгүй юу?

Н.Г – Бид 2007 оноос эхлэн Dell брэндийн компьютерийг Монгол Улсад борлуулах албан ёсны эрхтэй компани болж 3 жилийн хугацааг өнгөрөөгөөд байна. Энэ хугацаанд өөрсдийн хамтран ажиллагч Dell-ийн түншүүдээсээ маш олон ажил хэргийн туршлага хуримтлуулж, хамтран ажилласан юм. Бид өнгөрсөн жил Dell-ийн Vostro компьютер болон проектор, принтер, төрөл бүрийн UPS-ийг борлуулах эрхийг нэмж авч одоо Dell-н бүхий л бараа бүтээгдэхүүнийг нэг дороос борлуулах боломжтой боллоо. Мөн Dell-ийн хамгийн шилдэг загвар Allienware, Inspiron, XPS зэрэг загваруудын компьютерүүдийг албан ёсоор борлуулж, манай бүх түвшний үйлчлүүлэгч нар өөрсдийн хэрэглээнд тохирсон бүтээгдэхүүнийг сонгон авч болох юм. Бидний хамгийн чухал зорилт бол мэдээлэл, харилцаа холбооны технологийн бүхий л шийдлийг хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ хүргэж, тэдний сэтгэл ханамжийг өндөрт байлгах явдал гэж бид ойлгодог.
Сур – Бид Саммит компаний PC mall дэлгүүрүүдийг сайн мэднэ. Харин өнөөдөр шинээр нээлтээ хийж байгаа Dell Center дэлгүүр танай бусад дэлгүүрээс юугаараа онцлог ялгаатай вэ?

Н.Г – Энэхүү Dell Center худалдааны төв маань зөвхөн Dell-н бараа бүтээгдэхүүнийг хамгийн өргөн сонголттойгоор худалдан авагчдад санал болгох юм. Мөн Dell Center-р дамжин Dell-н хамгийн орчин үеийн технологийн шийдлүүд шууд худалдан авагчдад хүрнэ. Бид өнөөдөр Dell-н хэд хэдэн төрлийн шинэ бүтээгдэхүүнийг худалдан авагчиддаа танилцуулж байна. Жишээ нь: Dell S300wi загварын проектор. Энэхүү проектор бол VGA холболтыг халж утасгүй холбоогоор компьютер проектортой холбогдон дүрсийг цацах, тэр дундаа бүр 4 компьютер зэрэг холбох, ердөө 30 см-ийн зайнаас таны проекторын самбарыг дүүрэн гаргах, самбар дээрээ тусгай зориулалтын үзгийн тусламжтайгаар зурах гэх мэт маш олон гайхалтай боломжийг олгодог. Та энэ мэт Dell-н технологийн шилдэг шийдлийг зөвхөн Dell Center-с авах боломжтой юм.

Сур – Бүтээгдэхүүний чанарт итгэлтэй байж болохнээ?

Н.Г – Тэгэлгүй яахав. Бид бол Dell-н албан ёсны төлөөлөгч шүү дээ. Тэгэхээр манайхаар борлуулагдаж байгаа бүхий л бүтээгдэхүүнүүд маань үйлдвэрээсээ шууд нийлүүлэгдсэн, үнийн хувьд зах зээл дээрх хамгийн хямд үнэ байж чадна гэсэн үг юм. Мөн манайд чадварлаг инженерийн баг бүрдсэн байдаг ба тэдгээр ажилтнууд маань Dell-н календарчилсан сургалтанд тогтмол хамрагдаж өөрсдийн мэргэшил, мэдлэг чадвараа байнга дээшлүүлж байдаг юм.

Сур – Сонирхолтой мэдээлэл өгсөн танд баярлалаа.

Н.Г – Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.

Сур – Ноён Ali Jaleel та хэд дэх удаагаа МУ-д ирж байна вэ? Таны анхны сэтгэгдэлийн талаар?

A.J- Энэ бол миний Монгол дахь анхны маань айлчлал. Үнэхээр сайхан орон байна. Бүх зүйл надад шинэ, сонин содон санагдлаа. Гэхдээ энд их хүйтэн байна.
Сур – Dell корпораци Монголын зах зээлд ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?
A.J – Бид өсч байгаа зах зээлийг харж байна. Монгол бол бидний хувьд маш чухал бүс нутаг юм. Бид цаашдаа ч мөн өөрсдийн албан ёсны төлөөлөгч Саммит компаниараа дамжуулан энд хөрөнгө оруулалтыг хийсээр байх болно.

Сур – Dell-н шинээр зохион бүтээж, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүд Монгол Улсад тухай бүр нийлүүлэгдэж байна гэсэн үг үү?

A.J – Би тийм гэж хэлмээр байна. Бид ойрын хугацаанд олон шинэ бүтээгдэхүүнүүдийг танилцуулахаар төлөвлөж байгаа. Ухаалаг гар утас, LED принтер, Интерактив проекторууд бол эхний жишээнүүд юм. Эдгээр нь МУ-д борлогдож эхлээд байгаа нь сайхан хэрэг. Цаашид ч бид Монголын хэрэглэгчиддээ төвлөрөн ажилласаар байх болно. Өөрсдийн туршлагаараа ч хамтран ажиллагч түншүүдээ дэмжин ажиллах юм.

Сур – За, танд баярлалаа

A.J – Та бүхэнд ч мөн адил энд хүрэлцэн ирсэнд баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж