Барс хүртэлх зам удаашралтай байна

Хуучирсан мэдээ: 2011.01.08-нд нийтлэгдсэн

Барс хүртэлх зам удаашралтай байна

Нийслэлийн автозамын хөдөлгөөн одоогоор түгжирэлгүй байна. Гэхдээ зарим замуудад хөдөлгөөн удааширсан байна гэж Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ. Тухайлбал, 120-ын тойргоос Төв шуудангийн уулзвар хүртэл, Энхтайвны гүүрний доод улзвараас Замын цагдаагийн газрын баруун уулзвар хүртэл, Материал импексийн уулзвараас Барс хүнсний захын хойд уулзвар хүртэл, UB  паласын зүүн урд талын уулзвараас Өргөө кино театр хүртэлх замууда тус тус хөдөлгөөн удааширчээ. Мөн Багшийн их сургуулийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэл, Цэцэг төвөөс Төв шуудангийн уулзвар хүртэл, Гэсэр сүмийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэл, МУИС-ын баруун талын уулзвараас Өлзий төвийн уулзвар хүртэл, Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замуудын хөдөлгөөн удаашралтай байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж