Лхагваагийн гурван цомог мэндэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.08-нд нийтлэгдсэн

Лхагваагийн гурван цомог мэндэлнэ

Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн анхны бие даасан "Харангын Лхагваа" цомог гарч, фенүүдийг нь баярлуулж байсан цаг саяхан мэт.  Тэгвэл "Харанга"-ын Лхагваа тун удахгүй нэгэн зэрэг гурван цомгоо өлгийдөх авахаар зэхэж байгаа ажээ. “Харанга”-ын Лхагваагийн  шинэ цомгийн продюсероор Онон, Томоо буюу М.Болд нар хамтран ажиллаж байгаа юм. “Нарыг хайрла”, “Замбутив” хоёр цомог нь хэдийнээ бэлэн болсон бөгөөд гурав дахь цомогтоо хараахан нэр өгч амжаагүй байгаа гэнэ. Эдгээр цомог тус бүр 11 дуутай бөгөөд ихэнх дууныхаа үг, аяыг Лхагваа өөрөө зохиожээ. Ганц нэгхэн дуу нь нийтэд цацагдсаныг эс тооцвол дан шинэ дуунаас бүрдсэн цомгууд тун удахгүй сонсогч, фенүүдийнх нь гарт очих нь ээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж