Хүүхдүүд оньсон тоглоомоор наадна

Хуучирсан мэдээ: 2011.01.08-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд оньсон тоглоомоор наадна

Цэцэрлэгийн хүүхдүүдийн сурч хүмүүжих орчинд хамгийн их хэрэгцээтэй байдаг зүйл бол яах аргагүй тоглоом наадгай юм. Сүүлийн жилүүдэд манайхан урд хөршөөс экспортоор орж ирсэн чанар муу тоглоомуудаар цэцэрлэгүүдийн тоглоомын санг бүрдүүлж байсан билээ. Харин энэ асуудал дээр БСШУЯ, Хаан банк хамтран  ажиллаж байгаа юм. ХААН банк "Оньсон тоглоом оюунлаг ирээдүй" төсөл хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү төслийн хүрээнд эхний ээлжид Хан-Уул дүүргийн 28 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд 44 нэр төрлийн 222 ширхэг үндэсний оньсон тоглоом бэлэглэжээ. Мөн эл төсөл цаашид  Улаанбаатар хотын  зургаа, орон нутгийн 27 цэцэрлэгт 6000 оньсон тоглоом бэлэглэх ажээ. Энэ нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн зэрэгцээ хүүхдийн сэтгэхүйг дээшлүүлэх ач холбогдолтой юм.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж