10 мянгаа аваагүй 700 мянга орчим иргэн байна

Хуучирсан мэдээ: 2011.01.08-нд нийтлэгдсэн

10 мянгаа аваагүй 700 мянга орчим иргэн байна

Хүний хөгжил сангаас энэ сарын 15-наас
эхлэн иргэн бүрт 21 мянган төгрөг өгч эхлэх бөгөөд өмнө нь 10 мянгаа
авч байсан иргэд ямар ч нэмэлт материал бүрдүүлэх шаардлагагүй гэнэ.
Тиймээс Хүний хөгжил сангийн дэвтэр, иргэний үнэмлэхтэйгээ хуучин
үйлчлүүлж байсан банкнаасаа сар бүр авах юм байна. Дашрамд дуулгахад,
өнөөдрийн байдлаар 700 орчим мянган иргэн хүний хөгжил сангийн мөнгөө
аваагүй байна. Үүнээс 130 орчим мянган иргэн бүртгүүлсэн ч зөрчилтэй,
110 мянга нь хяналтын шатандаа буюу УБЕГ дээр саатан хүлээгдэж байгаа
аж. Харин 130 орчим мянган иргэн гадаадад зорчиж, ажиллан амьдарч байгаа
учир бүртгэлд хамрагдаагүй байна.  Мөн 100 орчим мянган иргэн огт
бүртгүүлээгүй гэнэ. Эдгээр иргэдийн хувьд заавал шинэчилсэн бүртгэлдээ
хамрагдсан, бүртгэлийн зөрчилгүй нэр нь гарсан тохиолдолд мөнгөө авах
аж.

П.Дэлгэр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж