Амфетамины хатан хааны хэргийг АНУ-д шилжүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.08-нд нийтлэгдсэн

Амфетамины хатан хааны хэргийг АНУ-д шилжүүллээ

Колумба улс Амфетамины хатан хаан гэдэг нэрээрээ олон улсад зартай мансууруулах бодис наймаалагч Колумбын иргэн эмэгтэй Хэно Биатриз Эленагийн хэргийг АНУ-д шилжүүлэн өглөө. Хэно Биатриз Элена нь Интерполын эрэн сурвалжлах эмэгтэй гэмт хэрэгтнүүдийн жагсаалтын эхний аравт бичигддэг нэгэн ажээ. Тэрбээр их хэмжээний амфетаминыг АНУ, Испани, Нидерланд зэрэг улсруу гаргаж, олон улсад хар тамхи худалдсан хэргээр буруутгагдаж байгаа юм. Хэно Биатриз нь Англи, Герман, Голланд, Испанихэлийг гаргууд эзэмшсэн нь олон улсад хар тамхи наймаалахад давуу тал нь болдог гэж Колумбын цагдаагийн газар мэдэгджээ.

45 настай улс төр судлаач мэргэжилтэй энэхүү эмэгтэйг Колумбын Комба ах дүүс гэдгээрээ алдартай Жавиер Антонио болон Луиз Энрикиү Калли Серна нарын толгойлдог мансууруулах бодисны бүлэглэлийн гол нүүр царай хэмээн буруутгаж байгаа ажээ. Цагдаагийн мэдэгдэж байгаагаар хатагтай Хэно нь 300,000 орчим амфетамины тунг зарсан бөгөөд түүний гэр бүлийн өөр нэг гишүүн олон улсын хар тамхины зах зээлд голлох үүрэг гүйцэтгэж байж болзошгүй тухай хэлжээ. Хэногийн хоёр хүүгийн нэг нь Испанид хүн амины хэргээр, нөгөө нь Нидерландад хар тамхи наймаалсан хэргээр шоронд хоригдож байгаа ажээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж