Нулимс бэлгийн дур хүслийг бууруулдаг

Хуучирсан мэдээ: 2011.01.08-нд нийтлэгдсэн

Нулимс бэлгийн дур хүслийг бууруулдаг

Нэгэн судалгаагаар эмэгтэй хүний нулимс эрчүүдийн сексийн дур хүслийг бууруулдаг тухай олж тогтоожээ. Эмэгтэй хүний нулимсанд эрэгтэй хүний сэрэл хөдлөлтийг бууруулдаг химийн элемент байдаг бөгөөд энэхүү элемент нь бэлгийн даавар болон сэрэл хөдлөх үеийн тархины үйл ажиллагааг саармагжуулдаг байна.

Судлаачид судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн гунигтай кино үзээд уйлсан нулимсыг шилэн хоргонд цуглуулж авчээ. Улмаар судалгаанд хамрагдсан эрэгтэй оролцогчдын хамар дор нулимстай шилэн хоргыг тавьж үнэртүүлэхэд эрэгтэйчүүдийн тестостерон буюу бэлгийн дааврын ялгаралт 13 хувиар буурч байсан байна. Харин ил илрэх шинж тэмдгүүд нь биеийн дулаан, зүрхний цохилт, амьсгал зэрэг нь удааширч, буурч байсан байна.

“MRI”-аар оношилгоогоор ч нулимс үнэрлэсний дараа эрэгтэйчүүдийн сексийн дур хүсэл буурч байгааг тогтоожээ. Энэхүү судалгаагаар хүний нулимсанд агуулагддаг химийн элементүүд дэргэдэх хүмүүстээ хэрхэн нөлөөлдгийг олж илрүүлэхийг зорьжээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж