Хуруу зайг хүүхдээс хол байлгаарай

Хуучирсан мэдээ: 2011.01.08-нд нийтлэгдсэн

Хуруу зайг хүүхдээс хол байлгаарай

Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд хуруу зай залгин ходоодоо түлсэн хүүхэд цөөнгүй ханддаг гэнэ. Тиймээс бага насны хүүхдэд элдэв химийн бодисны найрлага бүхий зүйл бариулахгүй байхыг эмч нар анхааруулж байна.  Тухайлбал, гэрэл зургийн аппарат, телевизийн удирдлагын хуруу зайгаар хүүхдээ тоглуулснаас болж насан туршийн өвчтэй болж магадгүй гэнэ. Учир нь хуруу зайд агуулагддаг химийн бодисууд хүүхдийн ходоодыг түлж гэмтээх аюултай байдаг аж. Мөн хуруу зайнд байх химийн бодисонд ходоодоо түлсэнээс  ходоодоо ч авахуулж магадгүй гэнэ. Хэдийгээр бага насны хүүхэд ямар нэг зүйлийг  үмхэж үзэж байж мэддэг гэдэг. Гэвч эцэг эхчүүд хүүхдийнхээ тоглоомыг сонгохдоо эрүүл мэндийн хувьд эрсдэлгүй байхад анхаарахыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

П.Дэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж