Өсвөр насныханыг сургалтад хамруулна

Хуучирсан мэдээ: 2011.01.08-нд нийтлэгдсэн

Өсвөр насныханыг сургалтад хамруулна

Сэтгэл судлалын үндэсний төвөөс “Боломж дандаа чиний гарт” нэртэй сургалтыг өсвөр насныханд зориулан “Найрамдал” зусланд зохион байгуулах гэж байна. Уг сургалт нь энэ сарын 19-нөөс 25-ны хооронд үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд хүүхдийг өөртөө итгэлтэй, зөв хүн болж төлөвшихөд нь туслах зорилготой гэнэ. Тус төвийн сэтгэл судлаач, багш нар бие хүний хөгжил, мөрөөдөлдөө хүрэх, харилцааны сэтгэл зүй, багаар ажиллах чадвар, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, бүтээлч сэтгэхүйн тухай хичээл заах аж. Мөн энэ үеэр сургалтад оролцож буй хүүхэд нэг бүрийн сэтгэл зүйн төлөв байдлыг тогтоож, тохирсон зөвлөгөө өгөх гэнэ.

П.Дэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж