Хот хооронд үйлчлэх автобусны тоог нэмжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.08-нд нийтлэгдсэн

Хот хооронд үйлчлэх автобусны тоог нэмжээ

Ихэнх нутгаар цас ихтэй байгаа ба ялангуяа зүүн аймгуудад замын халтиргаа гулгаа ихсэж, зарим даваа хаагдах нөхцөл бүрдээд байгаа юм. Тиймээс Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын газрын Тээврийн хэлтсээс хот хоорондын нийтийн тээвэр болон шууданд зорчих тээврийн хэрэгслийн аюулгүй байдалд онцгой анхаарч байгаа аж. Тус газар нь 21 аймаг, нийслэлийн алслагдсан гурван дүүргийн 65 чиглэлд хот хоорондын нийтийн тээврийн хөдөлгөөнийг хянадаг бөгөөд орон нутгийн замд халтиргаа ихэссэнээс автобус дор хаяж 3-4 цаг замдаа саатаж байгаа аж. Иймд тээрврийн хэрэгсэлийн бүрэн бүтэн байдалд онцгой анхаарч,  орон нутгийн Авто замын газрынхан замаа байнга цэвэрлэж буй ч халтиргаа гулгаа багасахгүй байгаа гэнэ. Мөн тус газраас оюутнуудын улирлын амралт эхэлж, ачаалал ихэссэнтэй холбогдуулан Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах автобусны хаа тоог нэмэгдүүлжээ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж