Зураг төслийн олимпиад болж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.08-нд нийтлэгдсэн

Зураг төслийн олимпиад болж байна

Шинжлэх ухаан, технологийн их сургууль дээр өнөөдөр Монгол  Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиож буй “Зураг төслийн автоматжуулсан систем CAD/CAM-ын улсын анхдугаар олимпиад”-ын нээлт боллоо. Олимпиадын нээлтэд Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Л.Эрхэмбаяр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, ХХААХҮ-ийн дэд сайд Х.Золжаргал, Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны дэд ерөнхийлөгч, Цахилгаан тээвэр компанийн захирал Д.Жаргалсайхан, ШУТИС-ийн удирдлагууд оролцжээ. Харин олимпиадад шинжлэх ухаан, технологийн чиглэлээр суралцдаг хот хөдөөгийн 81 оюутан, 46 инженер техникийн ажилтан оролцохоор ирсэн байна.

Инженерийн зураг төсөл, үйлдвэрлэлийн автоматжуулсан систем бүхий технологийг сурталчлах, оюутан, зохион бүтээгч инженерүүдийн мэдлэг чадварыг хөгжүүлэх, сургалт, үйлдвэрлэлийг орчин үеийн түвшинд хүргэх, дэвшилтэт өндөр технологид үндэслэн боловсрол, бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор энэ улсын анхдугаар олимпиадыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбоо санаачлан хийж буй юм. Учир нь өнөө үед бидний өдөр тутмын ахуйн хэрэглээ болсон гар утас, тоос сорогч, хөргөгчөөс эхлээд компьютерийн чип, асар том сансарын техник, тоног төхөөрөмж хүртэлх бүтээгдэхүүнийг зураг, төсөл, үйлдвэрлэлийн програм хангамжгүйгээр төсөөлөхийн аргагүй юм.

П.Наран
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж