2011 оны анхны цаазаар авах ялыг гүйцэтгэжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.08-нд нийтлэгдсэн

2011 оны анхны цаазаар авах ялыг гүйцэтгэжээ

Оклахома мужийн шоронд хүн амины хэргээд хуулийн дээд ял аваад байсан Билли Дон Алверсоны (Billy Don Alverson) ялыг гүйцэтгэсэн байна. Хар арьстан 39 настай хэрэгтэн шинэ онд цаазлагдсан анхны гэмт хэрэгтэн болжээ.

Алверсоны ялыг өнгөрсөн пүрэв гаригт орон нутгийн цагаар 18:10-т гүйцэтгэсэн ба ялыг гүйцэтгэхийн өмнө тэрээр хоолондоо пепперони, пицца захиалан хүйтэн ундаа авчээ.

Амиа өгч байгаа гэмт хэргээ тэрээр 1995 онд хийсэн ба гурван хамтрагчийнхаа хамт Талс хотын дэлгүүрт дайран ороод худалдагч Ричард Йостыг хүлж байгаад бейсболын зохиураар зоджээ. Тэр эрэгтэй 54 цохилтоос авсан гэмтэл бэртлээ даалгүй нас барсан байв. Удалгүй дөрвөн дээрэмчинг барьсан  ба Алверсон худалдагчийг зодоогүй гэж мэдүүлж байсан ч тэдэнд хуулийн дээд хэмжээг өгсөн байнлаа. Өнгөрсөн жилийн нэгдүгээр сард алуурчдаас анхных Дарвин Брауныг цаазаар авсан байв. Үлдсэн хоёр нь ялын гүйцэтгэлээ хүлээж байна.

АНУ дахь цаазын ял гүйцэтгэлийн талаар мэдээлэл цуглуулдаг төвийн мэдээгээр энэ жил тус оронд 17 гэмт хэрэгтэн цаазлагдах юм. Дараагийн долоо хоногт бас нэг ялыг Оклахома мужид гүйцэтгэх ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж