ДАШТ-ийг өвөл явуулахыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2011.01.08-нд нийтлэгдсэн

ДАШТ-ийг өвөл явуулахыг дэмжив

Доха дахь Халифа цэнгэлдэх хүрээлэн. Фото: Magnus Manske

FIFA-гийн
ерөнхийлөгч Йозеф Блаттер Катарт явуулах дэлхийн хөлбөмбөгийн аьаргын
2022 оны тэмцээнийг нэгдүгээр сард явуулахыг дэмжиж байна. Agence
France-Presse мэдээлснээр, Блаттер тэр санаагаа энэ сарын 7-нд Катарт
эхэлж байгаа Азийн цомын тэмцээнд зориулсан дугуй ширээний ярилцлагын
үеэр хэлсэн байв.

FIFA-гийн ерөнхийлөгчийн яриагаар энэ асуудлын
эцсийн шийдвэрийг FIFA-гийн Гүйцэтгэх хорооны гуравдугаар сард хийгдэх
хуралдаан дээр авч гаргах гэнэ. Тэмцээнийг өвөл явуулах нь хөлбөмбөгчид
ба үзэгчдийн сонирхолд нийцэнэ гэлээ. Тэдэнд зуны +40 градус хүрдэг
халууныг даах нь хүнд байх болно хэмээн Блаттер онцолжээ.

Өмнө
нь Дэлхийн цомын 2022 оны тэмцээний хугацааг өвөлд авчрах талаар Азийн
хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Петер Велаппан хэлж,
цэнгэлдэх хүрээлэнг салхивчжуулах нь Катарын хувьд гарц биш гэсэн юм.
Тэрээр тэмцээнд ирэхээс Европын багууд татгалзаж магадгүй гэсэн байлаа.
Тэр санааг FIFA-гийн Гүйцэтгэх хорооны гишүүн Франц Беккенбауэр,
UEFA-гийн ерөнхийлөгч Мишель Платини ба Английн шигшээгийн дасгалжуулагч
Фабио Капелло нар дэмжсэн юм.

Гэвч түүний эсрэг Европын олон
клубын дасгалжуулагчид байгаа. Учир нь олон орны хөлбөмбөгийн аваргын
тэмцээний хуваарьт тэр нь сөрөг нөлөөтэй гэж үзжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж