
Онцгой байдлын ерөнхий газарт одоогийн байдлаар хөдөө орон нутгаас ямар нэгэн дуудлага ирээгүй байна. Харин урьд шөнийн хувьд Өвөрхангай аймгийн нилээд хэдэн суманд, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт жолооч, зорчигчид автомашинтайгаа цасанд боогдсон талаар мэдээ ирүүлжээ. Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын хэсгээс бүрэлдэхүүн очиж цасыг зайлуулж, жолооч зорчигчдыг аюулгүй газарт хүргэсэн байна. Хэдийгээр хаагдсан замын цасыг цэвэрлэж аюулгүй болгож байгаа ч шөнөдөө шуурч, дахин хаагдаж байгаа тул иргэд хол замд гарахдаа хувийн бэлтгэлээ сайтар хангаж, машин техникийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
П.Наран