Дулаан, цахилгаан тасалдсан 12 дуудлага иржээ | News.MN

Дулаан, цахилгаан тасалдсан 12 дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2011.01.08-нд нийтлэгдсэн

Дулаан, цахилгаан тасалдсан 12 дуудлага иржээ

Нийслэлийн шуурхай мэдээллийн 310005 дугаарын утсанд одоогийн байдлаар ард иргэдээс ямар нэгэн дуудлага ирээгүй байна. Харин урьд шөнийн хувьд иргэдээс халаалт дулаан, цахилгаантай холбоотой 12 гомдол санал ирүүлжээ. Тухайлбал, Сүхбаатар, Сонгинохайрхан,  Баянзүрх, Хан-уул дүүрэгт халаалт дулаан доголдож, цахилгаан тасалдаж байгаа тухай дуудлага ирсэн байна. Иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийн  дагуу холбогдох байгууллагууд цаг тухайд нь асуудлыг шийдвэрлэсэн аж.

П.Наран

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж