Оззи Осборн Ferrari машинаа сүйрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.01.08-нд нийтлэгдсэн

Оззи Осборн Ferrari машинаа сүйрүүлэв

Америкийн рок-хөгжимчин Оззи Осборн, 19 удаа оролдож байж жолооны үнэмлэхтэй болов. Гэхдээ удаан биш, анхныхаа явалтаар шинэ авсан Ferrari машинаараа хүний машин мөргөөд эрхээ алдах нь тэр.

Хэрэг явдлын дараа түүний эхнэр ярихдаа: «Олон жилийн дараа арай гэж 62 насандаа жолооны үнэмлэх авсандаа Оззи маш баяртай. Бүх эрэгтэй хүүхдүүд мөрөөдөж байдаг Ferrari машиныг тэр даруйхан аваад явж өглөө. Хориод миль явчихаад баярлаж байгаа гэж жигтэйхэн: «Намайг хараач, би жолооныхоо ард явж л байна шүү дээ! гэж хараал урсгаад л. Тэр хоорондоо цааш нь яах аа мартаад хүний машиныг мөргөдөг байгаа. Мөргүүлсэн залуу нь өмгөөлөгч байдаг» гэжээ.

Одоо Осборн дахиад л машин жолоодох боломжоо хаалгаад байна. Тэрээр жолооны үнэмлэх эргүүлэх авна гэж бараг байх болсон бололтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж