Маргогийн хайртын гавалын яс

Хуучирсан мэдээ: 2011.01.08-нд нийтлэгдсэн

Маргогийн хайртын гавалын яс

Дөрвөн зууны дараа эрдэмтэд францчуудын “сайн санаат хаан” гэгдэх IV Генрихийн хөргийг бүтээж чадлаа. Олон хүн түүнийг Александр Дюмагийн «Хатан хаан Марго» романаас мэдэх болсон билээ. Хааны нүүрийг Парисийн Сен-Денийн сүмийн булшнаас олсон толгойн ясаар нь бүтээжээ гэж bmj.com сайтаар мэдээлсэн байна.

Бурбоны овгийн анхны хаан IV Генрих Францын хаан ширээнд Валуагийн овгийг халан гарч ирсэн юм. Протестант байсан тэрээр Варфоломеевын шөнийн аймшгийг туулсан ба Францын хаан болохын тулд католик шашинд оржээ. Францчуудын дурсгалд тэрээр “сайн санаат хаан” гэж үлдсэн ч тэр түүнийг аварсангүй. Католик хэт даврагч Франсуа Равальяк 1610 оны тавдугаар сарын 14-нд 57 настай хааныг хөнөөсөн байв.

Хүн судлаачид, патологоанатом, шүүх эмнэлэгийн мэргэжилтэн, генетикч нарын оролцсон эрдэмтдийн хэсэг түүний хөргийг бүтээж чадсан байна.

Францын 1793 оны агуу хувьсгалаар олон тооны бунхан, сүм сүйтгэгдэн тоногдсон байв. Цөөн тооны занданшсан шарилийн үлдэгдэл үлдсэнээс тэднийг таньж мэдэхэд тус болж байна. Эрдэмтэд IV Генрих вангийн үлдэгдлийг олсон ба тэд түүний хөргийг ясаар нь бүтээж чаджээ. Ирээдүйд Францын хаад ба хатан хаадын шарилийг таниад дахин нутаглуулж болно хэмээн тэд найдаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж