«Хар хун» хүүхэдтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.08-нд нийтлэгдсэн

«Хар хун» хүүхэдтэй болжээ

Натали Портман хүүхэдтэй болсон тухай түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн тухай People сэтгүүл мэдээлсэн байна. Хүүхдийн эцэг нь Францын бүжигчин ба бүжиг дэглэгч Бенжамин Мильпье гэж сэтгүүл нэрлэв. Даррен Аронофскийн «Хар хун» киноны зураг авалт дээр Портман бүжгэн жүжигчинд тоглож, Бруклины Марк Моррисийн бүжгэн жүжгийн төвийн уран сайхны удирдагч Мильпье бүжиг дэглэлт хийж байх үеэр хосууд танилцсан байна. Жүжигчин бүсгүй жирэмсэн болсноо зарласны дараа бүжиг дэглэгч гэрлэх гэж буйгаа мэдэгдсэн байлаа.

Портман шагнал авсан эмэгтэйн гэр бүл салдаг «Оскарын» хараал гэгчээс огт айхгүй байгаа бололтой. «Хар хун» киноны бүжигчин эмэгтэйн дүрийг бүтээснийхээ төлөө тэрээр уг шагналын шилдэг эмэгтэй жүжигчний номинацид нэр дэвшээд байна. Өнгөрсөн жилийн энэ номинациар шагнал авсан Сандра Буллок нөхрөөсөө салсан түүхтэй.

Ер нь бол «Оскараас» гадна  Натали Портман Киноны жүжигчдийн гильдийн шагнал ба «Алтан бөмбөрцөг» шагнал авч магадгүй. Мөн түүнийг Интернэт-кино шүүмжлэгч нарын нийгэмлэгийн шагналын жагсаалтад нэр дэвшигчээр оруулсан байв. Портманы тоглосон  Айвен Райтманы бүтээсэн шинэ кино сарын дараа прокатад гарна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж