Сонгуульчид бэлтгэлдээ гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.08-нд нийтлэгдсэн

Сонгуульчид бэлтгэлдээ гарчээ

Бэлтгэл ажил мэдээж “ах” намаас эхэлсэн байж таарлаа. Сонгуулийн өмнөх жил гарчихаад байхад бэлтгэл ажлын тухай бодохгүй байна гэдэг угаасаа “тэнэг” хэрэг биз. 

Хөдөөх сонгогчдыг тойрч тойлсон ажлууд өнгөрсөн зунаас идэвхжиж, талх будаа, цув дэгтий гээд тариаланч, хадланч, малчдыг тордсон тусламжийн бараа намын нэр дор хөвөрч эхэлсэн. Харин одоо сонгуулийн штабт ажиллах идэвхтэнүүдээ сургах ажилдаа зарим нь орцгоожээ. Сургалтын агуулга ч улам бүр чамбайрч, харилцааны сэтгэл зүй, улс төрийн маркетинг гээд нэлээд шинжлэх ухаанжсан байна. Ийнхүү сонгогчидтой ажиллах арга барил, илтгэх чадвараа сайжруулсан идэвхтэн гишүүд Увс аймгийнхан байв.

З.ГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж