“Увидаст лимбэ” дуурь өнөөдөр эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.08-нд нийтлэгдсэн

“Увидаст лимбэ” дуурь өнөөдөр эгшиглэнэ

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын шинэ оны эхний тоглолт өнөөдөр болох гэж байна. Театрт өнөөдөр суут хөгжмийн зохиолч В.А.Моцартын “Увидаст лимбэ” дуурийг тоглох аж. Хөгжмийн зохиолч В.А.Моцартын мэндэлсний 255 жилийн ойн хүрээнд театрын уран бүтээлчид энэ дуурийг тоглож байгаа бөгөөд симфони найрал хөгжмийг Германы нэрт удирдаач Феликс Рейманн удирдах юм. Тэрбээр манай улсад өнгөрсөн даваа гаригт ирсэн бөгөөд өнөөдөр “Увидаст лимбэ” дуурийг удирдаад маргааш буцах юм.

Харин дуурийн гол дүрд буюу харанхуйн хатанд Ө.Уянга, тамино ханхүүд Ц.Доржсүрэн, Памина гүнж Н.Туяа, Зарастро Ч.Чинзориг, Шадар мэргэнд А.Сайнбаяр, Папагено Ц.Баттөр, Папагена Ш.Наранчимэг, Моностатос Г.Шижирболд нар тоглох юм.

М.Урин   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж