Нөөцийн өвсийг сумдад хүргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.08-нд нийтлэгдсэн

Нөөцийн өвсийг сумдад хүргүүлж байна

Сүхбаатар аймаг энэ жил малаа таван төрөл дээр нь өсгөсөн цорын ганц аймгаар тодроод байна. Энэ жил аймгийн хэмжээнд нэг сай 970 мянга толгой мал тоолуулсан юм.

Өнгөрсөн намар шүлхий өвчнөөр цөөнгүй мал устгуулсан ч өвлийн эринд малаа  төрөл дээр нь өсгөсөн нь Сүхбаатарчуудын бахархал болон үлдэж байна.

Одоогийн байдлаар тус аймагт өвөлжилт хүндэрч байгаа  Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Халзан зэрэг сумдад  аймгийн  нөөцөлсөн өвсийг зудтай байгаа сумдад хүргүүлэхээр өнөөдөр эхний цуваа аймгийн төвөөс хөдөллөө. Цас их орсон тул цуваа явахад багагүй хүндрэлтэй байгаа ч орон нутгийн тээврийн компанийн хүчин зүтгэлээр өвсний цуваа эзэддээ саадгүй хүрнэ гэдэгт аймгийн удирдлага, нийт иргэд итгэж байна.

Дашрамд дурдахад Сүхбаатар аймаг нөөцөлсөн өвснийхөө хэмжээгээр бусад аймгуудаас харьцангуй илүү нөөцтэй байгаа юм.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж