
Ингэснээр нэг тонн нүүрсний үнэ 270-300 ам.доллар хүртэл өсч болзошгүй байгаа гэж “Macquarie Group” компаниас мэдээлсэн байна. Харин “Morgan Stanley” байгууллага коксжуулсан нүүрсний үнийг 292,50 ам.доллар хүрнэ гэжээ. Азид нүүрсний хамгийн том нийлүүлэгч Австралийн “Newcastle” боомт дээр нэг тонн нүүрс 130 ам.доллараас давсан нь мөн 27 сарын хамгийн өндөр үнэ болжээ. Халаалтын нүүрсийг дулааны цахилгаан станцад хэрэглэдэг юм. Одоогийн байдлаар нэг тонн нүүрс 133,6 ам.доллар болсон нь өмнөх өдрийнхөөс 3,3 хувиар өссөнийг харуулж байна. Төмөр үйлдвэрлэхэд ашигладаг коксжуулсан нүүрсний үнэ мөн огцом өсчээ. Австрали улс энэ бүтээгдэхүүний хангамжийн гуравны хоёрыг эзэлдэг юм.
Э.Очирт