Хятадын ховор минералын олборлолт асар хортой

Хуучирсан мэдээ: 2011.01.08-нд нийтлэгдсэн

Хятадын ховор минералын олборлолт асар хортой

Газрын ховор минерал байгаль орчин хор хөнөөл багатай эрчим хүч гаргаж авахад дэмжлэг болох гол бүтээгдэхүүн билээ. Тус минералыг цахилгаанаар ажилладаг автомашиг, батерей зэргийг хийдэг. Харин тус бүтээгдэхүүний хамгийн том экспортлогч Хятад улсад олборлолтоос болж байгаль орчинд асар их хохирол амсч байгаа тул үйл олборлолтын үйл ажиллагааг багасгаж байгаа юм. Ховор минералын салбарын жилд ялгаруулдаг хорт хий, хорт флорин, сульфур диоксидын хэмжээ нь АНУ-ын бүх уурхай, газрын тос боловсруулагчдын ялгаруулдаг хаягдлаас тав дахин илүү байгаа.

13 тэрбум куб метр хорт хий нь кадми зэрэг хорт хавдар үүсгэгч хүнд металл бүхий хаягдал устай тэнцэх хэмжээ юм.

“Хятад улс маш хямд боловч хямд үнэтэй бүтээгдэхүүнээр дэлхийд хангасаар ирсэн. Гэхдээ үүний шанд манай орон нөөц баялгаа шавхаж, байгаль орчноо сүйтгэж байна. Иймээс дэлхий Хятадад баярлалаа гэж хэлэх хэрэгтэй” гэж Ховор минералын нийгэмлэгийн тэргүүн Ван Цайфен хэлэв.

Хятад улс энэ дагуу зарим үйлдвэрүүдээ хааж, экспортыг бууруулсан юм. Хятад 17 ховор металлын нийлүүлэлтийн 95 гаруй хувийг нь хангадаг билээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж