Буриадууд Монголд мах комбинат барина

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Буриадууд Монголд мах комбинат барина

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын мах комбинат Монгол улсад мал нядалгааны цех байгуулахаар төлөвлөж байна.  Тус улсаас дээрх асуудлаар манай Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд санал тавьсан байна.  Монголоос мах оруулж ирэх асуудлыг ОХУ-ын Гадаад харилцааны яам хэдийнээ шийдсэн, гагцхүү монгол малыг эрүүлжүүлэх л шаардлагатай гэсэн үзжээ. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Батболд, ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Путинтай хэлэлцээр хийж мал эрүүлжүүлэхэд шаардлагатай 375 сая рубль бууцалтгүй тусламж болгон өгөхөөр гэрээнд гарын үсэг зурсан. Монгол малыг эрүүлжүүлэх, вакцинжуулах ажилд Буриадын тал эмч мэргэжилтнүүдээр туслахад бэлэн байгаа илэрхийлж аль болох хурдан ажлаа эхлүүлэх  яриа хэлэлцээрийг  салбарын яамтай хийж байгаа юм байна.

    Ж.ГЭГЭЭ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж