Галт тэрэгний тасалбар дахиад л ховорджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Галт тэрэгний тасалбар дахиад л ховорджээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Баяр ёслолын сургаар урд хөршийг зорих наймаачдын хөл нэмэгддэг. Үүнийг дагалдаад галт тэрэгний тасалбар ховордож, “шаг”-аар зарагдаж байна. Өчигдөр оройн 22 цагийн үед л гэхэд галт тэрэгний тасалбар түгээгүүрийн гадаа 30 гаруй хүн дугаарлан  хонож байлаа. Өглөөний есөн цаг хүртэл тэвчэр заан хонох хүмүүсийн олонх нь зорчигчид бус шагчид. Тэд зорчигчдоос тасалбарын үнэ дээр 10 мянган төгрөг нэмж авдаг ажээ. Байнга явдаг наймаачид энэ байдалд хэдийнэ дасаж, хэвийн л үзэгдэл мэт үзэж, мөнгө нэмэн өгч харагдлаа. Урдаас оруулж ирсэн бараа бүтээгдэхүүн дээр тасалбарын үнээ шингээн тооцдог наймаачдын хувьд 10 мянган төгрөг бага мэт боловч эгэл жирийн зорчигчдын хувьд их мөнгө билээ. Тиймээс Улаанбаатар төмөр замын удирдлагууд зорчигч тээврийн асуудалдаа анхаарлаа хандуулахгүй бол зорчигчид “шаг”-ийн тасалбарт шатсаар байна.

    Д.Цээнэ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж