
Сэтгүүлчдийн мэдээлэл олж авах эрх, хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан, тэднийг ажлын ур чадвар, боловсролын байдлаар ялгаварласан эдгээр хаалтыг цуцлуулахаар УИХ-ын эрхэм гишүүн С.Эрдэнэ, Ц.Сэдванчиг, Д.Ганхуяг нар хуулийн төсөл боловсруулж байна. Тэд уг хуулийн төслийг ирэх даваа гаригт Засгийн газарт хүргүүлж санал аваад мөн өдрөө УИХ-ын даргад өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ.
Тэдэнтэй зэрэгцэн УИХ-аас гаргасан ажлын хэсэг мөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ-ын гишүүд хуульд өөрчлөлт оруулахаар хоёр зэрэгцээ төсөл боловсруулан ажилдаа орлоо.
Д.ОЮУН