Утасгүй цэнэглэгчийг машинд суурилуулна

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Утасгүй цэнэглэгчийг машинд суурилуулна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Женерал Моторс компани Пауэрмэттэй 5 сая ам.долларын гэрээ хийсэн тухайгаа Лас Вегаст болсон Электрониксийн үзэсгэлэн яармагийн үеэр мэдэгдсэн байна. Гэрээний хүрээнд Женерал Моторсын автомашинуудад утасгүй цэнэглэгчийг суурилуулж, дэлхийн өнцөг булан бүрт ашиглах боломжийг бүрдүүлэх ажээ.

    Пауэрмэт нь смартфон буюу iPhone, BlackBerry, iPod зэргийг цэнэглэдэг хавтан болон бусад утасгүй төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг компани юм. Женерал Моторс шинэ технологи бүрийг туршиж үздэг, технологийн туршилтын талбар болсон Вольт автомашинд хамгийн эхний утасгүй цэнэглэгчийг суурилуулах ажээ.

    Пауэрмэтийн цэнэглэгч хавтанг автомашины гол хэсэгт буюу жолоочийн суудлын хажууд суурилуулах бөгөөд арын суудлаас ч утсаа цэнэглэх боломжийг бүрдүүлэх юм байна. Харин зах зээлд хэзээнээс нийлүүлж эхлэх тов нь тодорхойгүй байна.

    Б. Энхцэцэг

     

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж