Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Сэрээ халбаганы түүх

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өдөр тутам хооллохдоо бидний тогтмол хэрэглэдэг хоолны гурвал хэрэгслээс хамгийн залуу нь сэрээ. Чулуун хутга, шавар халбага чулуун зэвсгийн үеэс хэрэглэгдэж ирсэн бол хоолны сэрээний тухай XI зууны сүүлчээс Европт дурсагдаж эхэлжээ. Хоёр шүдтэй зааны ясан бариултай алтан сэрээний анхны эзэн нь Византийн гүнж Мария Иверская болсон гэж домогт өгүүлнэ. Үүнээс зуун жилийн дараа Ромын хамба ламтан сэрээтэй болсон гэнэ. Италиас эхлэн сэрээ Европын хаа­дын ордноор тархаж эхэлжээ. Английн I Эдуард хаан сэрээтэй болсон тухай 1297 онд бичсэн байсан бол 1379 онд Францын хаан V Карл хоёр ч мөнгөн сэрээтэй болжээ. Гэхдээ хаад ноёд дахиад л зуун жилдээ сэрээг гараараа орлуулж байсныг дурьдахад илүүдэхгүй. Харин Италид бол өөр. Тэр үед нийтийн хоолны газарт модон ба тугалган сэрээг гоймон идэхэд өргөн ашиглаж байлаа. Орост сэрээ анх Алексей Михаилович хааны ордонд XVII зуунд “морилжээ”. I Петр хаан хичнээн хичээгээд ч сэрээг дэлгэрүүлж чадаагүй юм. Зөвхөн ХХ зууны эхээр л нийтийн хэрэглээ болсон байна. Үнэ, язгууртны гэгдэх нэр нь сэрээг нийтийн хоолны хэрэгсэл болоход саад болж байлаа. Мөн шашинд  сэрээг чөтгөрийн бүтээл гэдэг байсан нь халбагыг ихээхэн алдартай болгосон юм. Халбага хэмжээ хэлбэрээ өөрчлан шөлний, цайны, сахрын, сүмсний  гээд л дэлгэрчээ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж