Нээлттэй хэлэлцүүлэг болно

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Нээлттэй хэлэлцүүлэг болно

Ирэх сарын 24-25-нд "Coal Mongolia-2011" Олон Улсын хурал үзэсгэлэн зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан өнөөдөр "Eagle" телевиз 21.00 цагаас Монголын нүүрсний тээвэрлэлтийн асуудлаар шууд хэлэлцүүлэг явуулах юм байна.

Тус хэлэлцүүлэгт Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Түлшний бодлогын газрын дарга А.Эрдэнэпүрэв, Зам тээвэр барилга, хот байгуулалтын яамны харъяа Төмөр замын Хэрэг эрхлэх газрын орлогч дарга Л.Пүрэвбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтэн Б.Саран, "Монгол тээвэр" корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Түмэндэлгэр, МАК компанийн  Засгийн газар, олон нийттэй харилцах албаны дарга н.Цогоо нарын төрийн болон хувийн хэвшлийнхэн оролцох ажээ.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж