Үндэсний хоккейн лигийн улирал дуусах шатандаа орсон. Плэйоффын эрхээ авсан Дэтройт Рэд Уингс дорнодын Филаделфиа Флайерстэй хүч үзлээ. 1997 оноос хойш Ред Уингс Филаделфиа хотод ялалт байгуулж байгаа гэсэн үзүүлэлт талбайн эздийн давуу тал байлаа. Дэтройтын хаалгач Крис Оскүүд өнөөдөр талбайдаа эргэн гарч ирэн Павел Датцюкийн хамтаар Филаделфиатай хийх тоглолтыг эхлүүлээ. Олон жил энэ хотод хожил аваагүй улаан жигүүрүүд тоглолт эхлээд л 17 секунд өнгөрч байхад эхний гоолыг өөрсдийн хаалганд алдсан бөгөөд 8 дах минутанд тэдний хамгаалалтын Флайерсын Киммо Тимонен нэвтэлж тооны харьцааг 2-0 болгосон байна. Харин 15 дах минутанд Даниэл Клэйри Никлас Кронуаллын дамжуулалтаар гоолдож онооны харьцааг ойртуулсан бол 3 минутын дараагаар Даррэн Хелм онооны тэнцлийг авчирлаа. Брайн Рафалскигийн дамжуулалтыг чулуу болгосон нь энэ байлаа.
Гэвч ийм л учраас Филаделфиа 14 жил талбай дээрээ дэтройтод хожигдоогүй юм байна гэдгийг харууллаа. 2-р үед Филаделфиа тоглолтын санаачлагыг гартаа авч 11 довтолгоог зохион байгуулсаны 2 нь оновчтой болж байндаа туссанаар 4-2 харьцаатай Флайерс илүүрхэж эхэлжээ. Хэдийгээр Павел Датцюк төгсгөлийн үеийн 3 дах минутанд тоог 3-2 болгон ойртуулсан ч Ред Уингсийнхний өмнө эзэн багийн хаалга дахин нээгдсэнгүй. Үндсэн цагт 4-3 харьцаатай Филаделфиа ялалт байгуулж 84 оноотой 8-р байраа хадгалж авч үлдлээ. Гэвч тэдний араас Рэйнжирс 2 онооны дутуутай л нэхэж явна.
Б.Ялалт. Score Studio