Qatar Open-ы шөвгийн наймын тоглолтууд боллоо

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Qatar Open-ы шөвгийн наймын тоглолтууд боллоо

1993 оноос хойш зохион байгуулагдаж байгаа талбайн теннисний Qatar Open тэмцээний энэ жилийн шөвгийн наймын тоглолтууд өчигдөр боллоо. Нээлтийн тулааныг Испанийн Гилермо Гарсия Лопес, Францын Жо-Уилфред Цонга нар хийж, хоёр тай-брекийг үзэгчдэд харууллаа. Эхний тай-брект 7-4-өөр ялсан Цонга дараа нь 11:9-өөр дахин ялж, тэмцээний хагас шигшээд шалгарлаа. Рожер Федерер, Виктор Тройцки нарын тулаан өмнөхөө бодвол харьцангуй амархан шийдэгдсэн байна. Дэлхийн №2 Федерер өрсөлдөгч Сербийн теннисчинд сэт бүрт хоёр гэйм өгч 6:2, 6:2-оор хожиж, шилдэг дөрөвт  үлдсэн байна.

Дэлхийн чансааны тэргүн Рафаэль Надалийн хувьд харин эхний сетээ нэлээд хүндхэн өнгөрүүлсэн. Түүний өрсөлдөгч Латвийн Эрнест Гулбис эхний сетийг тай-брек хүргэж чадсан ч Испани теннисчин тай-брект 7:3-аар хожжээ. Дараа нь Надаль эрт брейк хийснээр 6:3-аар хожиж, тэмцээний хагас шигшээд шалгарлаа. Сүүлийн өрсөлдөөн Оросын Николай Давыденко, Хорватын Иво Карловичийн хооронд болж, чансаа илүү Давыденко 6:3, 7:5-аар хожжээ. Хагас шигшээд Надаль Давыденкотой, Цонга Федерертэй тоглоно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж