
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг дотоод, гадаадын хөрөнгийн зах зээл дээр гаргах бэлтгэл ажил олон улсын жишгээр бол 2-2.5 жил шаардлагатай байдаг ч Монголын Засгийн газар үүнийг нэг жилийн дотор хийж гүйцэтгэх хөрөнгө оруулалтын банк, дотоод, гадаадын хуулийн зөвлөх компани, аудитыг хайж байгаа аж. Энэ оны нэгдүгээр сардаа багтаагаад IPO-гийн манайхтай хамтран ажиллах хөрөнгө оруулалтын банк, зөвлөх, аудитыг сонгочих байх гэсэн мэдээллийг ТӨХ-ны дарга Д.Сугар хэлж байгаа.
З.ГИЛ