
Одоо Хятадын нутаг дэвсгэрт ажиллаж байгаа Хойд Солонгосын үйлдвэрүүдийн ажилтнуудад Ким Чен Ирийн ирээдүйн залгамжлагчийг «хүндэт нөхөр Ким Чен Ын» эсвэл «Цэргийн төв хорооны хүндэт орлогч дарга» гэж нэрлэж байхыг тушаасан байна.
Японы хэвлэл мэдээлэлээр энэ жилийн хуанлидаа Хойд Солонгос Ким Чен Ыны төрсөн өдрийг улсын баяр ба амралтын гэж тэмдэглээгүй байжээ. Тийм статусыг түүний өвөө ба эцэг нь эдэлдэг. Гэхдээ Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын төв хэвлэл «Нодон синмун» сонинд залгамжлагчийн нэрийг Ким Ир Сен ба Ким Чен Ирийн нэртэй адил үсгээр гаргаж байна. Гэхдээ үсэг нь тэднийхээс арай нарийхан гэнэ. Энэ нь түүний дахин шүтэлт бүрэн бүрэлдээгүйг харуулж байгаа гэнэ.