Тагнуулч махчин шувуу

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Тагнуулч махчин шувуу

Цагаан толгойт сип. Фото: Википедийн хэрэглэгч Thermos сайт

Саудын Арабын тусгай албаныхан Израилийн тагнуулч гэж барьсан цагаан толгойт сип гэх махчин шувуу хэвлэл мэдээллийн гол дуулианы нэг болоод байна.

Тасын төрлийн тэр шувууг Хайель хотын ойролцоо нутгийн фермерүүд бариад тусгай албанд шилжүүлэн өгчээ. Уг шувуунд  Тель-авивийн их сургуулийн хаягтай  GPS дамжуулагч тавьсан байсан ба Арабын орнуудад түүнийг Израилийн тагнуулын шинэ арга гэж шуугиж байна.

Харин Израилийн эрдэмтэд шувууны төлөө санаа зовж байгаа ба түүнийг Израилийн эсрэг кампанийн хөөрөгдлөөр аймшгаар хөнөөж магадгүй гэнэ. Шувууны тэр дамжуулагч нь тасыг хаана ямар хурдтай, өндөрт явж байгааг мэдээлэх үүрэгтэй бөгөөд эрдэмтэд энэ шувууны нүүдлийн талаар мэдээлэл цуглуулж байжээ.

Мөн л иймэрхүү маягаар, Израилийн тагнуулын алба хүн идэгч акула загасыг Шарм-эль-Шейхын орчим тавьсан гэж өнгөрсөн оны сүүлчээр арабууд шуугиж байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж