Тендерт төрийн өмчит компани оролцоно

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Тендерт төрийн өмчит компани оролцоно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Дотоодын аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 10 хувийг нэрлэсэн үнээр худалдах ажлыг бас бэлтгэж байгаа бөгөөд одоогоор 47 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг гэсэн тоо гарчээ. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд хувьцааг эхлээд нэрлэсэн үнээр худалдах ба тэдгээр нь тодорхой хугацааны дараа энгийн хувьцаанд хөрвөх боломжтой байх аж. Өөрөөр хэлбэл,  Тавантолгойн хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн зах зээл дээр арилжаалсны дараа хувьцаа үнэ анх нэрлэсэн үнээс 10%, аз байвал 20 хувиар өслөө гэхэд дотоодын аж ахуйн нэгжүүдийн худалдан авсан хувьцааны үнэ мөн тийм хэмжээний үнэ цэнэтэй болох юм байна.

    Үндэсний аж ахуйн нэгжүүдэд байгаа бас нэг сонирхол нь Тавантолгойн ордын Цанхийн баруун хэсэгт зарласан хөрөнгө оруулагчийн тендерт өрсөлдөх явдал юм. Гэвч хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд ийм боломж байхгүй болохыг ноён Ч.Хүрэлбаатарын хэлсэн ганц өгүүлбэр илтгэлээ. Хөрөнгө оруулагчийн тендерт зөвхөн төрийн өмчит компаниуд л оролцох боломжтой аж.

    З.Оргил

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж