
Орос нь Монголтой уран олборлох талаар хамтаран ажиллахаар гэрээ байгуулсан анхны улс болж байна. Хамтарсан компанийг ижил хувьтайгаар Оросын талаас ОАО "Атомредметзолото" (АРМЗ), Монголын талаас "Монатом" оролцон байгуулах юм.
“Компанийн ажиллагааны үндсэн чиглэл нь ураны хүдрийн хайгуул ба олборлолт, тээвэр, хүдрийн боловсруулалт ба эцсийн бүтэгдэхүүнийг борлуулах мөн Монголын нутагт дэд бүтэц барих ба хөрөнгө оруулалт, цөмийн болон цацраг туяа, экологийн аюулгүй байдлыг хангах зэрэг болно” гэсэн хэвлэлийн албаны мэдээг РИА Новости иш татсан байна.