
Эрүүл мэндийн сайд С.Ламбаагаас энэ талаар тодрууллаа. Тэрбээр,
“Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дээрх эмүүдийг хориглосон, хортой гэж мэдээлж байгаа нь эм ханган нийлүүлдэг хоёр компанийн маргаанаас үүдэлтэй. Нэг нь гадаадаас эм импортлогч, нөгөө нь дотоодын үйлдвэрлэгч компани. Маргаан үүсгэсэн хоёр компанийг өөрсдийн байр сууриа илэрхийлж, баримт нотолгоо зэргийг ирэх долоо хоногт авчирч өгөхийг мэдэгдсэн. Иргэдэд эмний тухай мэдээллээс үүдэн сөрөг хандлага үүсээд байгаа тул Эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны удирлах зөвлөлийн гишүүн Л. Хүрэлбаатарт уг асуудлыг даруй шийдвэрлэхийг үүрэг болгоод байна. Гэхдээ манай улсын Эмийн бодлогын хүрээнд дээрх эмүүдийг импортлох, хэрэглэхийг хориглоогүй. Харин АНУ-ын Иелийн их сургуулийн эрдэмтнүүдийн гаргасан судалгаараар дээрх эмүүдийн хориглосон гэх мэдээлэл нь тэдгээрийн найрлагад орсон Фенилпропаноламин гидрохлорид хэмээх бодисноос үүдэлтэй. Уг бодис нь тархинд цус хуралдах, цус харвалтын эрсдэл , зүрхний шигдээс болоход нөлөөлдөг байж болзошгүй хэмээн үзсэн юм билээ. Гэхдээ тэрхүү судалгаа бүрэн нотоглоо биш ч ард иргэддээ сэрэмжлүүлэг өгөх үүднээс гаргасан юм билээ” гэв.