Ах дүү Шлек шинэ багт орлоо

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Ах дүү Шлек шинэ багт орлоо

Люксембургийн шилдэг дугуйчид болох ах дүү Шлек өөрсдийн үндсэн багаа сольж, шинэ багийн нэрийн өмнөөс уралдахаар болжээ. Энэ баг нь төрөлх улсынх нь “Леопард–Трек” юм. Данийн “Саксо банк” багт хамтдаа таван жилийг үдсэн Люксембургийн шилдэг дугуйчид болох Энди Шлек, Фрэнк Шлек нар Тур де Франс, Жиро д’Италиа, Ла Вуэлта зэрэг мэргэжлийн дугуйчдын  томоохон урадаануудад тогтмол амжилттай оролцсоор ирсэн юм. Дүү Шлекийн хувьд “Саксо банк” багт 2005 оноос хойш таван жилийг үдэхдээ Тур де Франсын залуучуудын ангилалд түрүүлж, өөрийн амжилтын гараагаа эхлүүлж байсан. Үүнээс хойш мэргэжлийн дугуйчдын тэмцээнд есөн түрүү энэ багтаа авчирчээ. Харин Фрэнк Шлек анх 2003 онд “Саксо банк”-т ирсэн бөгөөд Тур де Франсын хоёр гараанд түрүүлж, Швейцарь, Люксембургийн мэргэжлийн уралдаануудад түрүүлж байсан байна. “Леопард –Трек” багийн хувьд хэдхэн хоногийн өмнө Швейцарийн  шилдэг Фабиан Канчеллераг эгнээндээ нэгтгээд байсан. Харин ах дүү Шлек ирснээр энэ багийн бүрэлдэхүүнийг улам хүчирхэг болгож байна. Тэднийг дагалдаж, хашир туршлагатай Герман дугуйчин Йэнс Фойгт, Италийн Данилэ Бэннати нар ч  “Леопард –Трек”-т иржээ.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж